Үндэсний бөхийн түүхэн дэх магадгүй хамгийн ил тод, эзэн холбогдогч нь тодорхой гэгдэж буй допингийн хэргийн шүүх хурал өнөөдөр 10:00 цагт Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүх дээр эхэллээ. Өмнө нь хоёр ч удаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хойшилсон энэхүү шуух хуралд өнөөдөр Э.Оюунболд өөрийн биеэр оролцох аж. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сарын 03-ны шүүх хуралд өөрийн биеэр оролцолгүй өмгөөлөгчөө оролцуулсан. Гэвч түүний өмгөөлөгч “Нэхэмжлэгч Э.Оюунболд өөрийн биеэр оролцох хүсэлтэй” гэдгээ илэрхийлсэн. Үүнийг нь шүүх бүрэлдэхүүн хүндэтгэн хүлээн авч шүүх хурлыг хойшлуулсан.

Үйл явдлыг эргэн сануулбал, өнгөрөгч дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн зүгээс “Баяр Наадмын зохион байгуулах хорооны 2019 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 8-р тогтоол, сэргээшийн маргаан шийдвэрлэсэн Э.Оюунболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага ирүүлсэн. Энэ шаардлагын дагуу шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулах явцад хариуцагч талаас Э.Оюулболдод унасан найман бөхийн (Аймгийн арслан Н.Мустафа, Улсын начин Б. Цэдэнсодном, Улсын харцага Д. Анар, Улсын арслан Ц.Содномдорж, Улсын аварга Н.Батсуурь) эрх нь зөрчигдсөн учир тэдгээрийг татан оролцуулах, мөн Э.Оюунболдын наадмын галд допингийн эсрэг төвөөс допингийн сурталчилгаа хийсэн эсэхийг тогтоож өгөөч” гэсэн хүсэлт ирүүлсэн тухай мэдэгдсэн.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.