Ж.Эрдэнэбат нарын шүүх хурал болно

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, 11:00 цагт УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг шүүх хурал болно. 

Яллагдагч Д.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зургадугаар дугаар сарын 03-ны өдрийн 08:30 цагт эхэлсэн. Шүүх хуралдаанаар нэр бүхий яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг тогтоосон. Ийнхүү шүүх хуралдааныг зургадугаар сарын 16-ны өдрийн 10:00 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулахаар шийдвэрлэсэн билээ.

Харин Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг энэ сарын 11-нд цагдан хорих захирамжийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан. Тэрбээр УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хүрээнд Сэлэнгэ аймагт иргэд, сонгогчидтойгоо уулзаж явсан юм. Иймд АТГ-аас түүнийг саатуулахаар Сэлэнгэ аймаг руу хөдөлсөн гэх мэдээлэл цацагдаж байсан. Ийнхүү зургадугаар сарын 12-13-нд шилжих шөнө түүнийг Их тэнгэрийн амны ойролцоо байршилтай гэрээс нь баривчилж, хорих 461-р ангид хорьсон билээ.

+ There are no comments

Add yours