Д.Нямхүү: Өнөөдөр 10 хүн эдгэрсэн

Эрүүл мэндийн яамны COVID-19 халдварын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “Дэлхий даяар 7 сая 798 мянган хүн коронавирусийн халдвар авч, 427 мянган хүн нас барлаа. Сүүлийн 24 цагт дэлхий нийтээ 118 мянган хүн шинээр өвчилж, 3300 гаруй хүн нас барлаа. Энэ өмнөх өдрийнхөө 8000 гаруй тохиолдлоор бага байна. Улсын хэмжээнд 2061 хүн ажиглалтад байна. 1-5 насны хүүхэд 57, 39 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 37 хүн ажиглалтад байна. 24 цагийн хугацаанд 119 дугаарт нийт 165 дуудлага ирсэн бол шуурхай аппликейшнээр гадаад улсуудаас 3 иргэн холбогдож зөвлөгөө мэдээлэл авлаа” гэв.

ХӨСҮТ –ийн захирал Д. Нямхүү “Зургаадугаар сарын 14-нд гурван лабораторид нийт 258 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.

Өнөөдөр 10 хүн эдгэрч, дараагийн сувилал руу шилжиж байгаа. Тэдний 8 нь оюутан, хоёр нь 49-65 настай иргэн. Эдгэрсэн хүмүүсийн эмчилгээ 17-55 хоног үргэлжилсэн. Оюутнуудын эмчилгээний хоног цөөн байгаа. Элэгний хавдартай 64 настай эмэгтэй 45 хоног эмчлэгдээд эдгэрлээ. Мөн 49 настай иргэн 55 хоног эмчлэгдээд гарлаа” гэлээ.

+ There are no comments

Add yours