УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр тусгаарлах байранд байгаа иргэд болон УИХ-ын ээлжит сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд тусгаарлах байранд 2088 иргэн байна. Сонгуулийн үеэр тусгаарлалтад 1300-1500 орчим иргэн байх бөгөөд тэд УИХ-ын ээлжит сонгуульд санал өгөх боломжгүй юм.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, “УИХ-аар баталсан Covid-19 цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах тухай нэг удаагийн хуульд заасан үндэслэлийг харгалзан Үндсэн хуулиар иргэнд олгосон тодорхой эрхийг хязгаарлах талаар УОК-оос СЕХ болон ХЭҮК-д албан ёсоор хандсан. Энэ дагуу сонгуулийн насны иргэдийг тусгай нислэгт суухад нь нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч байгаа тухай гарын үсэгтэй нотломжийг авч байна. Энэ сард үйлдэх 9 нислэгийн 8 нь сонгуулийн яг өмнө ирж байгаа. Бидний тооцоогоор 1300-1500 орчим иргэн сонгуульд санал өгөх боломжгүй болж байгаа. Энэ нь олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр авч буй арга хэмжээ гэдгийг иргэд ойлгоосой гэж хүсэж байна. Мөн хилийн чанадад байгаа иргэд энэ удаагийн УИХ-ын сонгуульд санал өгөх боломжгүй гэдгийг сануулж хэлье” гэв.

УИХ-ын ээлжит сонгуульд санал өгөх боломжгүй иргэдийн нэрсийг энэ сарын 20-ны тусгай нислэгийн дараа эцэслэн СЕХ болон холбогдох байгууллагуудад хүргүүлэх ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.