Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалтын нэг 52 километр дугуйн замын ажил хоёр байршилд хийгдэж байна.

Дугуйн замын бүтээн байгуулалт Гачууртын уулзвараас Налайх- Чойрын чиглэлийн уулзвар хүртэлх 16.6 км, Яармагийн гүүр орчмоос Налайх-Чойрын авто зам хүртэлх 17.3 км байршлуудад тус тус эхэлжээ.

Шинээр барьж буй дугуйн замуудыг автомашины замаас ангид туузан хашлагаар тусгаарлан аюулгүй байдлыг хангаж, асфальтаар хийж байгаагаараа онцлог

Энэ төсөл нь нийслэлчүүдийн агаарын бохирдол, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг дэмжих чухал ач холбогдолтой юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.