С.Баяр нарын долоон хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр 09.00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлжээ. Шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг тавдугаар сарын 11-ны өдөр болж гэм буруугийн шүүх хурлыг тавдугаар сарын 25-ны 09.00 цагт хийхээр товлосон. Тухайн өдөр шүүх хурал цагтаа эхэлсэн ч шүүгдэгч С.Баярын биеийн байдал тааруу, түүнийг нь эмч нарын магадлан бичгээр тодорхойлсон, шүүгдэгч С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхон шүүх хуралдаан давхацсаны улмаас шүүх хурлыг өнөөдөр хүртэл хойшлуулсан.

Тодруулбал, прокуророос Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогт, Эрдэнэс монгол компанийн удирдах албан тушаалд ажиллаж байсан Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын долоон хүнд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан үйлдэлтэй хэрэгт гуравдугаар сарын 9-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.