Уулын цул тээвэрлэлт таван белазаар хүч сэлбэлээ

Энэ оны хөрөнгө оруулалт, техник шинэчлэлийн хүрээнд Авто тээврийн цехийн Технологийн тээврийн авто засварын хэсэгт шинээр ирсэн Белаз-75131 маркийн өөрөө буулгагч таван автомашиныг угсран өнгөрсөн лхагва гарагт ажилд гарган хүч сэлбэлээ. Уг Белазуудыг  Технологийн тээврийн авто засварын хэсгийн хамт олон өөрсдийн хүчээр угсарч, хугацаанаас нь өмнө ашиглалтад хүлээлгэн өгчээ. Шинэ Белазууд ажилд гарснаар парк ашиглалт болон техникийн бэлэн байдлын коэффициент  тодорхой хэмжээгээр өсөх бөгөөд уулын цул тээвэрлэлтийн төлөвлөгөөг бүрэн биелүүлэх таатай нөхцөл бүрдэв. Одоогоор Ил уурхайгаас 130 тонны даацтай 31 тээврийн хэрэгсэл уулын цул тээвэрлэж байна.

+ There are no comments

Add yours