Эрдэнэт үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн болох зэс, молибдены баяжмалыг гаалийн бүрдүүлэлт хийж гадагш нь үддэг Тээвэр ложистикийн төвийн Ачаа тээврийн хэсгийнхэн Гаалийн газрын мэргэжилтнүүдтэй ажлаа дүгнэлээ. Тус төвийн Ачаа тээврийн хэсгийн ачаа вагон хүлээлцэгч нар төмөр замын үндсэн ажлынхаа зэрэгцээ зэсийн болон молибдены баяжмалыг экспортод гаргах гаалийн мэдүүлэг бүрдүүлэлт хийдэг.
Зөрчлийн тухай хууль мөрдөх болсон энэ цаг үед хариуцлага маш өндөр гэдгийг тэд энэ үеэр онцлов. Хэрэв ачаа вагон хүлээлцэгч гаалийн бүрдүүлэлт бичихдээ үсэг, тоо, цэг таслал алдсанаас буцаалт хийсэн тохиолдолд Эрдэнэт үйлдвэрийг торгодог. Тиймээс экспортын ажилд гаалийн мэргэжилтэн зайлшгүй хэрэгтэй гэдэгт хоёр тал санал нэгддэг. Энэ асуудал уулзалтын үеэр дахин хөндөгдөв. Оны эхний хагас жилд тус хэсгийнхэн 811 вагон зэсийн баяжмал ачих төлөвлөгөөтэй ажиллаж байна. Сүүлийн үед технологийн ачаа, импорт өсөх хандлагатайбайгаа аж.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.