Өчигдөр  өдрийн 10:00 цагаас 21:00 цагийн хооронд БЗД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Хар усан тохойгоос Маршалын гүүр орчимд БЗД дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Ш.Амартүвшин Нийслэлийн аврах анги 105-н алба хаагчдын хамт завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байжээ.

Улмаар 17:45 минут орчимд БЗД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Загас үржүүлэхийн нуур” гэх газар эргүүлийн үүрэг гүйцэтгэх байхдаа голд “хүн живж байна” гэж хүмүүс орилохыг сонсоод алба хаагчид шуурхай аврах ажиллагааг явуулсны үр дүнд тухайн голд живж байсан 17-20 насны хоёр эмэгтэйн амийг нь аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ажиллаж эрдэнэт хүний амь насыг аварсан алба хаагчдадаа ажил нь амжилт хүсье.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Урин дулааны цаг эхэлсэнтэй холбогдуулан иргэд та бүхэн аялал зугаалга, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ ямар нэгэн гол усыг бараадсан тохиолдолд эргүүлэгтэй болон хэт хүчтэй урсгал усанд орохгүй байх аливаа эрсдэлийг тооцдог байх. Бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.