Германы Дрезден хотын цагдаа нар 2019 оны тавдугаар сарын 3-нд Монгол Улсын консул Б.Баттүшиг болон түүний туслах Э.Сосорбарам нарын зорчиж явсан дипломат бензийг зогсоон шалгасан билээ.

Нэгжлэгийн явцад цагдаа нар машинаас чамбайлан тус бүрд нь 500 граммаар савласан 140 савлагаа бүхий 70 кг геройноор дүүрэн хоёр чемодан олж шуугиан тарьсан юм.

Тэгвэл өчигдөр Дрезден хотын шүүх Б.Баттүшиг, Э.Сосорбарам нарт тус бүр 11 жилийн хорих ял оноожээ. Тэд Истанбулаар дамжин Германд ирсэн аж. Мөн 2019 оны арваннэгдүгээр сард мөрдөн байцаах ажиллагаа эхлэх үед Б.Баттүшиг өөрсдийгөө тагнуулын нууц ажиллагаа гүйцэтгэж байсан хэмээн давж заалдах хүсэлт гаргасан ч, амжилтгүй болж, Монгол Улсын Засгийн газар ч, Германы Гадаад хэргийн яам ч нууц ажиллагаа явуулж байсан гэх нотолгоо олоогүй юм.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.