ЭМЯ: Тусгаарлалтад 1-5 насны 49 хүүхэд, жирэмсэн эх 21 байна

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, Коронавирусийн халдвар АНУ, Өмнөд Америк, зүүн Азийн орнуудад халдвар эрчтэй тархаж байна. Иймээс ДЭМБ-ын ерөнхий захирал халдвар эрчимтэй тархсаар байгаа тул анхаарлаа өчүүхэн ч сулруулж болохгүй хэмээн анхааруулсаар байна.

Тувад өвчлөл эрс нэмэгдсэн учир сүүлийн 14 хоногт хөл хорионы хатуу дэглэм тогтоосон. Эмнэлэг ачааллаа дийлэхгүйд хүрсэн тул иргэддээ гэртээ өөрийгөө тусгаарлах зөвлөмж өгч байна.

Токиогийн онгоцоор өчигдөр ирсэн 261 хүнээс Цэргийн эмнэлэгт 12, бусад хүмүүсийг зочид буудлуудад тусгаарлалаа. Тусгаарлалтад 1-5 насны 49 хүүхэд, 21 жирэмсэн эх байна.

Б.Янжмаа, АНУ-д өчигдөр халдварын 20 гаруй шинэ тохиолдол, 800 гаруй нас баралт бүртгэгдлээ. Халдвар авсан хүний тоо 1.9 сая боллоо. БНСУ-д 56, Японд 38, БНХАУ-д 7 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Дэлхий дахинд коронавирусийн халдварын талаар эрдэм шинжилгээний 29639 өгүүлэл хэвлэгдсэн, 140 гаруй вакцин бүтээх туршилт судалгаа явагдаж байна. Коронавирусийн халдвар болон тамхины хамаарлын судалгаагаар коронавирусинй халдвар авсан хүн тамхи татдаг бол тамхи татдаггүй хүнээс илүү хүндрэх эрсдэлтэй байгааг тогтоожээ.

+ There are no comments

Add yours