Төсвийн алдагдал 1.6 их наяд төгрөгт хүрчээ

Монгол Улсын нийгэм, эдийн засагт гарсан өөрчлөлтүүдийг үндэсний статистикийн хорооны өнөөдөр танилцуулсан_

2020 оны эхний таван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 3.6 их наяд төгрөг, харин зарлага эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 4.9 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 1.6 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ.

Улсын нэгдсэн төсвийн зарлага болон эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2020 оны эхний таван сард 4.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1116.4 тэрбум төгрөг болж өсчээ. Зарлагын өсөлтөд урсгал зардал 873.2 тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 301.8 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Татварын нийт орлого 3.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 533.3 /14.9 хувь/ тэрбум төгрөгөөр буурлаа. Үүнд:

  • НӨАТ 84.7 тэрбум төгрөг
  • Онцгой албан татвар 62.8 тэрбум төгрөг
  • НД-ын орлого 60.2 тэрбум төгрөг
  • Гадаад үйл ажиллагааны орлого 23.5 тэрбум төгрөг
  • Бусад татвар, төлбөр хураамжийн орлого 166.2 тэрбум төгрөгөөр тус тус буурлаа.

+ There are no comments

Add yours