Ялгаварлан гадуурхалтын эсрэг 5 өнгийн шархны наалт бий болжээ

Шархны наалт үйлдвэрлэдэг Band-Aid компани таван өөр арьсны өнгөтэй шархны наалт гаргаж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын эсрэг жагсагчдад хандивлахаар болжээ.

Band-Aid брендийнхэн өчигдөр/2020.06.11/ өөрсдийн инстаграм хуудаснаа шинэ бүтээгдэхүүнээ цагаанаас хар руу дараалуулан тавьсан зургийг нийтэлж, ”Бид цагаанаас эхлээд бараан олон өнгийн шархны наалт үйлдвэрлэхээр ажиллаж байна” хэмээн бичээд, жагсагчдад хандивлахаа амлажээ.

Band-Aid бол Жорж Флойдын үхлийн дараа орон даяар өрнөсөн эсэргүүцлийн жагсаалд нэгдэж, хар арьстнуудын төлөө дуу хоолой, оролцоогоо өргөсөн олон байгууллагын нэг билээ. Өмнө нь АНУ-ын бүх хөгжмийн компаниуд ажил хаяж, Инстаграм хэрэглэгчдийнхээ нүүр зурагны гадуур хар хүрээ татаж, нийгмийн цахим сүлжээний нөлөөлөгч нар өөрсдийн үзэл бодлыг илэрхийлцгээсэн юм.

Гэвч компаний зүгээс чухам хэр их бүтээгдэхүүнийг хэзээ хандивлах талаараа нарийн мэдээлэл өгөөгүй байна.

+ There are no comments

Add yours