Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 20:25 цагт “Чингис хаан олон улсын нисэх буудалд газардсан. Нийт 258 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл 52, жирэмсэн болон асран хамгаалагчтай 13, өндөр настан болон асран хамгаалагчтай 50, хөгжлийн бэрхшээлтэй 5, эрүүл мэндийн шалтгаантай 18, виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 20, оюутан 86 болон бусад шалтгаантай иргэд багтсан байна.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Ворлд Монголиа”, “Тайж”, “Намуун”, “Монголика” зочид буудлуудад 21 хоног тусгаарлах юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.