Арилжааны банкнууд дахь зээлийн дансны тоо 5.3 хувиар буурчээ

Мөрч
Арилжааны банкнууд дахь зээлийн дансны тоо 2020 оны эхний улирлын байдлаар 1 321.3 мянга болж өнгөрсөн оны эцсээс 5.3 хувиар буурчээ.

Арилжааны банкнууд дахь зээлийн дансны 370.0 мянга нь цалингийн, 107.5 мянга нь тэтгэврийн, 419.4 мянга нь хэрэглээний, 97.1мянга нь ипотекийн, 63.8 мянга нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн, 324.8 мянга нь бусад зээлийн данс байна.

1 321.3 мянган зээлийн дансны 583.3 мянга буюу 44.2 хувь нь 1 хүртэл жилийн хугацаатай, 605.6 мянга буюу 45.8 хувь нь 1-5 жилийн хугацаатай, 73.6 мянга буюу 5.4 хувь нь 5 ба түүнээс дээш жилийн хугацаатай, 4.6 хувь буюу 60.7 мянга нь чанаргүй зээлийн ангилалд багтаж байгаа юм гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл

Цаг үе