Шинэ мэдээ Энэ жил 7-р сарын 13,14,15-ны ажлын өдөр бүх нийтээр амарна   ...:: murch.mn ::...    Э.Оюунболд давж заалдана   ...:: murch.mn ::...    Нийтийн албанд томилогдох 283 хүний урьдчилсан мэдүүлгийг хянан үзэв   ...:: murch.mn ::...    Элсэлтийн ерөнхий шалгалт Монгол Улсын түүх хичээлээр орон даяар зэрэг эхэллээ   ...:: murch.mn ::...    Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр эхэлнэ   ...:: murch.mn ::...    Ж.Батбаясгалан: Үйлчилгээний газруудын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм сахиулан үе шаттайгаар нээнэ   ...:: murch.mn ::...    Т.Тунгалагтамир: “Гэр бүлийн аз жаргал амжилтын үндэс” уриатай ажиллаж байна   ...:: murch.mn ::...    Байгаль дэлхийдээ хогоо хаяхгүй байхыг уриалж “Хоггүй аян-2” арга хэмжээг эхлүүллээ   ...:: murch.mn ::...    Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна   ...:: murch.mn ::...    Эрдэмтэд 1.7 тэрбум хүн коронавируст халдвараар өвчлөх эрсдэлтэй гэжээ   ...:: murch.mn ::...   

Халдварын тархалт өндөр улс орноос онлайн захиалга хийхгүй байхыг санууллаа

Мөрч

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын үед бараа, бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээнд өгөх зөвлөгөөг боловсруулжээ.

Ачаа тээврийн байгууллагад:

• Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх
• Ажлын байрыг өдөрт 2 удаа тогтмол цэвэрлэх
• Хана, шал зэрэг хатуу гадаргууг 1л усанд 0,25мл белизна хийж халдваргүйжүүлэх
• Агаар сэлгэлт хийх
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
• Ачаа, тээшийг зайтай байрлуулах
• Агуулахын ажилчид тусгай хувцас өмсөх, дараа нь халдваргүйжүүлэх
• Агуулахын ачаа, барааг халдваргүйжүүлэх
• Нэг дор олуулаа сууж хооллохгүй байх

Хүргэлтийн ажилтанд:

• Амны хаалт зүүх
• Бээлий өмсөх
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч тогтмол хэрэглэх
• Жолооны хүрд, шалавч, бариул зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх
• Төлбөр, тооцоог аль болох карт болон цахимаар хийх
• Хүн хооронд 1.5-2 метр зай барих

Үйлчлүүлэгчид:

• Амны хаалт зүүх, бээлий өмсөх
• Сав, баглаа, боодол задарсан эсэхийг шалгах
• Сав, баглаа, боодлыг савантай эсвэл 1л усанд 0,25мл белизна хийж арчих
• Бараа, бүтээгдэхүүнийг мөн арчиж цэвэрлэх
• Гаднах сав, баглаа, боодлыг хаях
• Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэх
• Халдварын тархалт өндөр улс орноос аль болох онлайн захиалга хийхгүй байх

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл

Цаг үе