Гурван сартай хүүхдээ тэвэрч цонхоор үсэрсэн гэх эмэгтэйн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна

Өчигдөр буюу тавдугаар сарын 29-нд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэгэн эмэгтэй гурван сартай хүүхдийнхээ хамт цонхоор үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тус хорооны дугаар байрны зургаадугаар давхраас эмэгтэй хүн хүүхдээ тэврээд үсэрсэн хэмээх дуудлага 19:00 цагийн орчимд ирсний дагуу цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллахад 1983 онд төрсөн эмэгтэй “У” нь гурван сартай охин “Т”-г тэврэн өндрөөс унаж нас барсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Цагдаагийн байгууллага шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байгаа талаар мэдээллээ.

+ There are no comments

Add yours