Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах тус станц нь ашиглалтанд орсноор 11000 айл өрхийг төвлөрсөн шугамд холбох, халуун хүйтэн усаар хангах боломж бзүрдэж байгаа аж. Даралт өргөх насос станцыг “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Нийслэлийн захиалгаар Азийн хөгжлийн банк, нийслэлийн хамтарсан санхүүжилтээр Janghan engineers, KFDHEC болон Одкон холидинг компанийн түншлэлээр барьжээ.

Одоогийн байдлаар станцид туршилт тохируулгын ажлыг хийж байгаа бөгөөд 1100 м.куб усыг 60 метрийн өндөрт өргөх хүчин чадалтай юм байна. Даралт өргөх насос станц нь  Баянхошуу хэсгийн өндөрлөг цэгт байрлаж байгаа айл өрхүүдэд дулааны эрчим хүчээр тасралтгүй хангах зорилготой бөгөөд үндсэн хоёр насос, нөөцийн нэг насос ажиллана хэмээн “Одкон холдинг” компанийн дулаан хангамжийн инженер Б.Золбаяр тайлбарлалаа.  Тэрбээр “Станцын аюулгүй байдлыг хангасан бүрэн тохируулгын ажил хийгдэж дууссан. Баянхошуу дэд төв хүртэл 3,2 км зайд оршиж байгаа учраас Баянхошуу дэд төв төвлөрсөн дулааны шугамд бүрэн холбогдож байна. Төвлөрсөн шугам дагуу газар чөлөөлж орон сууцны хороолол барих, гэр хорооллын айл өрхүүдэд төвийн дулаанд холбох боломж бүрдсэн, зөвхөн крант нээхэд хэрэгжихэд бэлэн болсон” гэдгийг Хотын захирагч С.Амарсайханд дуулгав.

Баянхошуу хэсгийн таван хэсэгт нам даралтын зуухнуудыг буулгаж, төвийн шугаманд ийнхүү холбож байгаа аж. Түүнчлэн инженерийн дэд бүтцэд түшиглэн шинэ сууц, шинэ хорооллын төслүүд хэрэгжих боломж бий буйгаараа онцлог юм. Уг байршилд  орлогод нийцсэн орон сууц болон иргэдийг амьдарч буй газраа байраар солих боломжтой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

Хотын захирагч С.Амарсайхан нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх дэд төвийг байгуулах хүрээнд хийгдэж буй дэд бүтцийн бүтээн байгуулалт, ажлын гүйцэтгэлийн явцыг газар дээр нь очиж үзэн ажилласаны дараа зарим ажлыг сайжруулах талаар үүрэг даалгаврыг өгч, тулгамдаж буй асуудлуудыг хурдан шуурхай шийдвэрлэхэд анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ. Мөн төслийн багийн хамт олонд хандан цаашид ажлаа хурдтай, үр дүнтэй хийхийг хүсэв.

“Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд 9.97 км дулаан дамжуулах сүлжээ, 26.6 мВт-ын хүчин чадалтай олон улсын стандартад нийцсэн дулааны станц, 6.7 км авто зам, 2.4 км үерийн хамгаалалтын суваг, 3.01 га газарт ногоон байгууламж, 6.01 км усан хангамжийн шугам сүлжээ, 9.77 км хорооллын доторх бохир усны шугам, бизнес инкубатор, МСҮТ, 240 хүүхдийн ортой цэцэрлэг зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэх байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.