Иргэнээс ирсэн гомдол мэдээллийн дагуу хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Шуурхай албаны 70128012 дугаарын утсаар ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Данзангийн 29-01 тоотод байрлах тоотод байрлах “24 хуушуур”-ын газрын үйл ажиллагаанд холбогдох чиглэлийн улсын /ахлах/ байцаагч нар хяналт шалгалт хийлээ.Шалгалтаар хуушуурын газрын эрх бүхий байгууллагаас хянаж баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдаагүй, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй, үйлчилгээ эрхлэгч нь түүхий эд, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй, технологи урсгал зөрчигдсөн, цайны газрын ажиллагсад, үйлчлүүлэгчдийн гар угаах, ариутгах, бие засах нөхцөлийг бүрдүүлээгүй, түүхий эд, бүтээгдэхүүн, сав баглаа боодлын хадгалалт, бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хангалтгүй, ажиллагсдын ариун цэвэр, эрүүл ахуй зөрчигдсөн, үйлчилгээ эрхлэгч нь түүхий эд, бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэлд тавихэрүүл ахуйн шаардлагыг хангаагүй, бэлэн бүтээгдэхүүнээс дээж авч, бүртгэл хөтлөөгүй зэрэг зөрчил илрүүлж, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэлийн арга хэмжээ оногдуулж, илэрсэн зөрчлийг арилгуулан ажиллалаа.

+ There are no comments

Add yours