Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно

Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянаж, өнөөдөр /2020.05.22/ өдөр 13.30 цагт хэлэлцэхээр товложээ.

Өмнөх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Л.Пүрэвбаатараас гаргасан дахин шинжилгээ хийлгэх, мөн хохирогч талаас 2018 оны санхүүгийн хяналт шалгалт хийсэн тайлан гаргуулах тухай хүсэлтүүдийг хүлээн авч, шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлогдож байв.

+ There are no comments

Add yours