Манай улс ОХУ-д нэг сая ам.долларын үнэ бүхий махны тусламж үзүүлнэ

ganbold delgermurun

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар, ОХУ-д нэг сая ам.долларын үнэ бүхий махны тусламж илгээхээр шийдвэрлэсэн тухай Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдэгджээ.

Тэрээр “Манай улс хоёр хөрштэйгээ иж бүрэн стратегийн түншлэлтэй, ижил түвшний харилцааг хөгжүүлэх гадаад бодлогын үзэл баримтлалтай. Энэ хүрээнд аль аль талдаа ижил тэгш хандсан бодлого явуулах ёстой. Үүнээс өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д шинэ коронавирус эрчимтэй дэгдэж байсан хүнд үед тус улсад айлчилж, 30 мянган толгой хонь хандивлаж байсан. Коронавирусын халдварын нөхцөл байдал сайжрахгүй байгаа хэцүү цаг үед дэлхий нийт бие биедээ харилцан тусалж цар тахлын нөхцөлөөс гарна” гэдгийг онцоллоо.

Уг ажлын санхүүжилтийг Засгийн газраас шийдвэрлэсэн бөгөөд ойрын хугацаанд хонины мах бэлтгэх, логистик тээврийн асуудлыг эцэслэн шийдвэрлэж ОХУ-д махаа хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулах аж.

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл