“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд хамрагдах гүйгчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд гүйлт сонирхогч олон мянган иргэдийн хүсэн хүлээдэг нэр хүндтэй томоохон арга хэмжээний нэг болоод байгаа билээ.
Өнгөрсөн жилийн хувьд “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 32,000 гаруй гүйгчид оролцсоноос 400 гүйгчид нь гадаадын 30 орноос оролцсон байна.
Дэлхий нийтэд тархаж байгаа шинэ коронавирус /КОВИД-19/ халдварт өвчинтэй тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан 2020 онд тавдугаар сард зохион байгуулах “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийг хорио цээрийн дэглэм дуусах хүртэл хойшлуулж байгаа талаар “Улаанбаатар марафон”-ыг зохион байгуулах ажлын хэсгийн дарга, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа мэдэгдэл гаргажээ.
+ There are no comments
Add yours