Шинэ мэдээ 56 дуут цамхгаар зарлан мэдээлэл хүргэнэ   ...:: murch.mn ::...    “Нийслэлийн иргэдийн төсөв-2020” иргэнд зориулсан эмхэтгэлийг боловсруулан гаргалаа   ...:: murch.mn ::...    Ихэнх нутгаар хүчтэй аадар бороо орох тул иргэдийг сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна   ...:: murch.mn ::...    ЭЕШ-д 99,98 хувиас дээш гүйцэтгэлтэйгээр амжилт үзүүлсэн сурагчдад шагнал гардууллаа   ...:: murch.mn ::...    Хурдан морины салбар хорооноос мэдээлэл хийлээ   ...:: murch.mn ::...    Баяр наадмын өдрүүдэд бороотой байх тул үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулав   ...:: murch.mn ::...    Хариуцлагагүй ажилласан албан хаагчдыг олон нийтэд зарлаж, арга хэмжээ авахыг санууллаа   ...:: murch.mn ::...    Наадмын өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь   ...:: murch.mn ::...    Энэ жил улсын хэмжээнд 196 хүүхэд ЭЕШ-д 800 оноо авчээ   ...:: murch.mn ::...    Бугат суманд дахин газар хөдөллөө   ...:: murch.mn ::...   

56 бие даан нэр дэвшигч СЕХ-нд баримт бичгээ хүргүүлжээ

Мөрч

Сонгуулийн Ерөнхий Хороо 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах ажил үргэлжилж байна. Өчигдрийн байдлаар нийт 56 бие даан нэрээ дэвшүүлэгчид хуульд заасан баримт бичгээ хүлээлгэн өгчээ. 

Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах хуулийн хугацаа 5 дугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болох юм.

Сонгуульд оролцохоор бүртгэгдсэн нам, эвслүүд 5 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг ирүүлнэ.

Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах ажлыг КОВИД-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийн дагуу зохион байгуулж байгаа юм гэж Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл