Автобусны буудлын сандал, хогийн сав, ТҮЦ-үүдийг угааж цэвэрлэж байна

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэл хотод олон ажил өрнөж байна. Үүний нэг нь гудамж талбай, автобусны буудал, нийтийн тээврийг ариутган цэвэрлэх юм.

Автобусны буудлын сандал, хогийн сав, ТҮЦ-үүдийн өнцөг булан нэг бүрийг халдваргүйтгэлийн бодис, угаалгын хөөсөөр угааж цэвэрлэж буй талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээлж байна.

Өнөөдрийн байдлаар:

  • Чингисийн өргөн чөлөө,
  • Энхтайваны өргөн чөлөө,
  • Бага тойруу,
  • Их сургуулийн гудамжинд байрлах 26 автобусны буудал, иргэд амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг 3 талбайг тус тус угааж, цэвэрлэжээ.

 

 

 

+ There are no comments

Add yours