56 бие даан нэр дэвшигч бичиг баримтаа өгчээ

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн хуулийн хугацаа тавдугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болно. Өнөөдрийн байдлаар нийт 56 бие даан нэрээ дэвшүүлэгчид Сонгуулийн ерөнхий хороонд хуульд заасан баримт бичгээ хүлээлгэн өгсөн байна.

Өнөөдөр буюу тавдугаар сарын 20-нд хоёр нам, нэг эвсэл, тавдугаар сарын 21-ний Пүрэв гаригт бусад нам, эвслүүд баримт бичгээ хүлээлгэн өгөхөөр болжээ. Эх орон нам нэр дэвшүүлэхгүй талаараа мэдэгдэл хийсэн бол Ардчилал шинэчлэлийн нам нэр дэвшүүлэхгүй талаар албан бичиг ирүүлсэн байна.

+ There are no comments

Add yours