Зөрчилтэй болон халуунтай иргэн нэвтрээгүй

Өлзийт хороолол Төв аймгийн чиглэлийн улсын чанартай авто замын шалган нэвтрүүлэх постноос мэдээ хүргүүлж байна. Байгалийн гамшиг цаг агаарын онц байдал зарласан тул хөдөө орон нутгаас ирэх болон нийслэл рүү орох хөдөлгөөн сийрэг ачаалал багатай байлаа.
Өглөөний 08.30 цагаас оройн 20:00 цагийн байдлаар 2500 гаруй зорчигч нэвтэрч, 1000 гаруй тээврийн хэрэгсэл бүртгэгдээд байна. Зөрчилтэй болон халуунтай иргэн нэвтрээгүй. Салхи шуургатай, хүйтэн өдөр байлаа. НМХ, НМЭГ, НОБГ, ХУД-ийн ЭМТ, ЦЕГ-ын бүрэлдэхүүнтэй төрийн албан хаагчид нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

+ There are no comments

Add yours