Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэлх дугуйн зам ирэх сард ашиглалтад орно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүрийн даваа гараг бүр олон нийтэд цаг үеийн нөхцөл байдал, Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, цар тахлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч буй. Өнөөдрийн ээлжит мэдээллээрээ Улаанбаатар хоттой ах дүүгийн найрамдалтай харилцаатай зарим хотуудтай цар тахлын үед хэрхэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж буй талаар мэдээлэл туршлага солилцож байгаа талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ “Монгол Улсад халдварын тохиолдол илэрээгүй ч эрсдэл гарсан тохиолдолд хариу арга хэмжээг хэрхэн авч ажиллах талаарх дадлага сургуулилтыг улсын хэмжээнд 3000 төрийн албан хаагчдыг оролцуулан зохион байгуулсан. Чингэлтэй дүүргийн хэмжээнд бүрэн хөл хорио тогтоож ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байгаа. Дэгдэлт тархсан үед эмнэлгийн ачаалал тоног төхөөрөмж бэлэн байгаа эсэхийг нягталж хээрийн болон түр эмнэлгийг дэлгэж сургуулилт хийсэн. Энэ хүрээнд Яармагт байрлах нийслэлийн Эх хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийг энэ сардаа багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Цаашид энэ эмнэлэг эх хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллах болно” хэмээв.

+ There are no comments

Add yours