Энгийнээс эерэгийг түгээе цахим аянд урьж байна

Өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж буй энгийн, эерэг дадал хэвшлээ бусадтай хуваалцах, бие биенээсээ суралцах боломж олгож, цахим орчинд эерэг харилцаа хандлага бий болгох зорилгоор “Энгийгээс эерэгийг түгээе цахим аян”-ыг 04-р сарын 10 наас 04-р сарын 30-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү аян нь “Амтат жороо хуваалцъя”, “Гэр бүлдээ эерэг дадал хэвшил бий болгоё” гэсэн хоёр хэсэгтэйгээр зохион байгуулагдаж иргэд өөрийн хийсэн хоолны жор, өөртөө болон гэр бүлдээ бий болгож буй эерэг дадал хэвшлийг харуулсан зураг болон бичлэгийг тайлбарын хамт илгээн бусдыг уриалан оролцсон бөгөөд энэхүү цахим аянд 12579 хүн хандалт хийлээ.

 “Амтат жороо хуваалцъя” аяны ялагчаар Аарцтай пирогны жор илгээсэн оролцогч Г. Буянсайхан шалгарч“100 шилдэг  хоолны жор” ном болон  талархлын эзэн боллоо. Мөн “Гэр бүлдээ эерэг дадал хэвшил бий болгоё”  аяны ялагчаар шалгарсан гэр бүлтэйгээ цагийг үр бүтээлтэй өнгөрөөж орой бүр нэг цагийг хүүхдүүдтэйгээ бүжиглэх, тоглох, хүүхдүүддээ унтахаас нь өмнө үлгэр уншиж өгдөг бүтээлч зүйлс хийдэг үлгэр жишээ аав” Т. Отгонбаатарт “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний ид шид” ном, талархал хадгалуулав.


 

+ There are no comments

Add yours