Ажилсаг эмэгтэй Д.Оюунчимэг

Гэр хороололд цэвэр, тохилог орчинг өөрсдийн боломж бололцоогоороо засаж, тохижуулан сайхан амьдрах боломж бүрэн байгааг Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэн Д.Оюунчимэгийн жижиг тохижилтоос бэлхнээ харж болно.

Эко дүүргийн олон үлгэр жишээ эко өрхүүдийн нэг Д.Оюунчимэгийн хань ижил нь дархан хүний бурхан ухааныг шингээсэн сайхан бүтээлийг үр хүүхэд, гэр бүлийнхэндээ өвлүүлэн үлдээсэн нэгэн бөгөөд гэрийнхээ бүхий л зүйлийг өөрийн ур ухаанаа шингээж урласан нь эндээс нь тод харагдана.

Д.Оюунчимэг өөрийн гараар хашааныхаа тохижилтыг ажлыг бүрэн хийж, төрөл бүрийн бут сөөг, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалж, орчны тохижилтыг ч иж бүрнээр нь хийсэн.

Энэ бүх тохижилтыг хийхэд 5 жил зарцуулсан гэх Д.Оюунчимэг уйгагүй хөдөлмөр, арчилгаа тордолгооны үндсэн дээр 10 гаруй төрлийн 100-аад мод бутыг тарьж, гүзээлзгэнэ, чацаргана, үхрийн нүднээс эхлээд хүнсний ногоонуудыг стандартын дагуу тарьж ургуулан ойр тойрныхоо ах дүү, хамаатан садангынхаа хүнсий ногооны хэрэглээг хангадаг гэж байгаа.

Хэрвээ айл бүр хашаагаа ингэж тохижуулвал хотын төвлөрөл ч саарч гэр хороололд цэвэр цэмцгэр амьдрах боломжтой болох юм. Д.Оюунчимэгээс үлгэрлэн олон өрхүүд тохь тухтай амьдрах орчноо бүрдүүлэн Эко дүүрэгт эко орчинд амьдрах болтугай хэмээн ерөөл дэвшүүлье.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

+ There are no comments

Add yours