АНУ-ын нэг шоронгийн 800 гаруй хоригдлоос “COVID-19” илэрчээ

АНУ-ын Калифорни муж дахь нэг шоронгийн 800 гаруй хоригдол коронавирусийн халдвар авчээ.

Тодруулбал, Калифорнийн Санта Барбара мужийн Ломпоксын шоронд 823 хоригдол, 25 ажилтны коронавирусийн шинжилгээгээр халдвартай буюу эерэг гарчээ.

Дахин 31 хоригдолд шинжилгээ хийж, хариу нь хүлээгдэж буй аж. Одоогоор уг шоронд халдварын улмаас 2 хүн нас барсан бөгөөд шоронг өндөр хамгаалалтад авсан байна.

 

ЭХ СУРВАЛЖ: businessinsider.com

+ There are no comments

Add yours