Шуурхай албаны автомашиныг хүлээлгэж өгчээ

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы санаачилгаар Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай шуурхай албаны автомашиныг хүлээлгэн өглөө.

Онцгой байдлын хэлтэс нь 30 гаруй мянган хүн амд гамшгаас хамгаалах үйл ажиллагаа үзүүлэхээс гадна зэргэлдээ Хэнтий, Төв аймгийн сумдын дуудлагад хүрч ажилладаг. Багануур дүүргийн хувьд хүчтэй салхи, малын гоц халдварт өвчин, ой хээрийн болон объектын түймэр, үер усны болон автын осол зонхилон тохиолддог байна.

Шуурхай албаны автомашинтай болсноор гамшгийн голомтод шуурхай хүрэлцэн очих, удирдлага зохион байгуулалтаар хангах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулах боломж бүрдэж байна гэж НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

+ There are no comments

Add yours