Ухрах үйлдэл хийхдээ хүн мөргөж, амь насыг нь хохироожээ

Согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний аминд хүрчээ.

Тодруулбал, 2020.05.09-ний өдрийн 13:27 цагийн орчим Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт Toyota Mark-II маркийн автомашины жолооч 31 настай эрэгтэй Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хашаанаас ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч 55 настай, эмэгтэй Н-ийг мөргөж, амь насыг нь хохироосон байна.

Жолоочийн драгер 1.66 хувь байсан бөгөөд одоогоор хэргийг шалгаж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцсон бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан дөрвөн зөрчил бүртгэгджээ.

Иймд замын хөдөлгөөнд оролцогчид архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан оролцохыг анхааруулж байна.

Эх сурвалж: ТЦА

+ There are no comments

Add yours