Шинэ мэдээ Халдварын тархалт өндөр улс орноос онлайн захиалга хийхгүй байхыг санууллаа   ...:: murch.mn ::...    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй ердийн цэцэрлэг, ЕБС-ийн багшид нэмэгдэл хөлс олгохоор боллоо   ...:: murch.mn ::...    Ламхай нарыг татан авахыг үүрэг болгожээ   ...:: murch.mn ::...    Нам, эвсэл, нэр дэвшигчийн ухуулах байранд мөрдөх журам   ...:: murch.mn ::...    Энхийг сахиулагчдыг алдаршуулсан цогцолбор нээлтээ хийлээ   ...:: murch.mn ::...    Сонгуулийн үеэр коронавирусээс сэргийлэх журмыг баталлаа   ...:: murch.mn ::...    “Үдийн хоол”-ыг чанаржуулах Үндэсний хөтөлбөрийг батлав   ...:: murch.mn ::...    Коронавируст халдварын үед зусланд гарахдаа анхаарах зөвлөмж   ...:: murch.mn ::...    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багшид цалингийн 10 хувийн нэмэгдэл олгоно   ...:: murch.mn ::...    Сурталчилгааны материал өгөхөөр айлын хаалга тогшихыг хориглоно   ...:: murch.mn ::...   

Мансууруулах бодис оруулахыг завдах оролдлого жилд 10 гаруй бүртгэгддэг

Пүрэв Дашдорж
Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай хамтран мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн хор хөнөөлийг хүүхэд, залууст ойлгуулах, тэднийг соён гэгээрүүлэх ажил эхлүүлсэн.

Мөн тус зөвлөл 2019 оноос ГЕГ-ын Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газартай хамтран хар тамхи, мансууруулах төрлийн бодис, эм бэлдмэлийг Монгол Улс руу нэвтрүүлэхгүй байх чиглэлээр ажиллаж байна. Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраас 2018, 2019 онд хар тамхи нэвтрүүлэхийг завдсан 24 хэргийг илрүүлж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хилээр мансууруулах бодис оруулахыг завдах оролдлого жилд 10 гаруй бүртгэгддэг гэсэн үг.

Энэ хүрээнд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс гаалийн байгууллагын техник хэрэгслийг сайжруулах, хилээр нэвтрүүлж буй ачааг шалгах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж эхэллээ. Хар тамхи, мансууруулах бодисыг мэдрэх, илрүүлэх өндөр хүчин чадалтай, орчин үеийн тоног төхөөрөмжийг эхний ээлжинд нийлүүлэхээр ажиллаж байна.Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл

Цаг үе