Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт маргааш зохион байгуулагдах дадлага сургуулилалтын үеэр 08:00-18:00 цагийн хооронд иргэдийн хөл хорио болон авто замын хөдөлгөөнийг бүрэн хаана. Энэ хүрээнд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний 15 чиглэлийн 174 тээврийн хэрэгслийг богино эргүүлэх, 20 чиглэлийн 220 тээврийн хэрэгслийг уртасгах буюу тойрч явуулах, 7 чиглэлийн 47 тээврийн хэрэгслийг зогсоох зохицуулалтыг хийжээ.
Нийтийн тээврийн үйлчилгээний дараах 7 чиглэлийн автобус 08:00-18:00 цагийн хооронд зогсох юм.
ХО:1 “Багабаян-Санзай-7 буудал”
ХО:2 “Шаргаморьт-Халдвартын эмнэлэг”
Ч:8 “Зайсан-Цэцэг төв-Хайлааст”
Ч:21а “Гэмтлийн эмнэлэг-Хасбаатарын гудамж-Ард кино театр-Сөүлийн гудамж”
Ч:21б “Гэмтлийн эмнэлэг-Сөүлийн гудамж-УИД-Цэцэг төв”
Ч:23 “Чингэлтэй-Зүрх уул-МУИС-Хүнсний 1-р дэлгүүр”
Ч:24а “Зунжин-Сонсголон-ТЭЦ4”
Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа хэлэхдээ “Ковид-19” халдварт цар тахлын үеийн хариу арга хэмжээ” дадлага сургуулилалт Чингэлтэй дүүрэгт 08:00-18:00 цагийн хооронд болно. Энэ хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээнд зохицуулалт хийж байгаа учир иргэд, олон нийт ажилдаа өглөө 08:00 цагаас өмнө явах, мөн орой 18:00 цагаас хойш тарах гэх мэт хувийн зохицуулалтыг хийх хэрэгтэй. Дадлага сургуулилалт дууссанаас хойш нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн үргэлжилнэ” гэв.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
+ There are no comments
Add yours