С.Баяр нарыг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг хойшилжээ

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч хойшиллоо. Тодруулбал, шүүх хуралд оролцогч Д.Ганболд өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хангаж, энэ сарын 11-ний өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулжээ.

Тэднийг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, шалгаж байгаа юм.

Улмаар прокурорын байгууллагаас тэдэнд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг өнгөрсөн гуравдугаар сарын 9-нд шүүхэд шилжүүлжээ.

+ There are no comments

Add yours