Дэлхийн томоохон авиа компаниуд нислэгийн үеэр амны хаалт зүүхийг зорчигчдоос шаардаж эхэлжээ

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын томоохон агаарын тээврийн компаниуд зорчигчдоос амны хаалт заавал зүүхийг шаардах болсноо зарласан юм.

Коронавирусийн цар тахлын үед дэлхийн агаарын тээврийн урсгал 90 орчим хувиар буурч, санхүүгийн хүнд цохилт амсаад байгаа. Харин энэ сараас эхлэн зорчигч тээврийн урсгал бага багаар сэргэж эхэлнэ гэсэн хүлээлттэй байна.

АНУ-ын Delta компани энэ долоо хоногоос бүх зорчигчдод амны хаалт зүүх шаардлага тавьж эхэлжээ. Тус компанийн зорчигчид нисэх онгоцоор зорчиж байх үедээ болон нисэх буудлын бүртгэл, лонж, онгоцонд суух гарцуудад байхдаа заавал амны хаалт зүүх ёстой болж байна.

American Airlines, United компаниуд мөн ижил арга хэмжээ авахаар болжээ.

Зорчигчдоос гадна нисэх багийн бүрэлдэхүүн амны хаалт зүүх ёстой болж байгаа бол нислэг эхлэхээс өмнө онгоцны бүхээгт ариутгал, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээ авах журмыг нэвтрүүлсэн байна.

Үүнээс гадна халдварын эрсдлийг бууруулах үүднээс зарим компаниуд зорчигчдод өөрийн авчирсан хоол хүнсээ хэрэглэхийг нь дэмждэг болжээ.

 

Эх сурвалж: BBC

+ There are no comments

Add yours