Thursday, April 18 2024

Жолооны курс хичээллэхгүй, ганцаарчилсан сургалт явуулахыг зөвшөөрчээ

Хотын дарга захирамж гаргаж, спорт заал, бассейн, бүжгийн клуб, танхимын сургалтаас бусад сургалтын төвийн үйл ажиллагааг нээх захирамж гаргаад байгаа билээ.

Тэгвэл харин иргэдээс сургалтын төвүүд хэрхэн ажиллах талаар асуултууд нэлээд ирсээр байна. Тиймээс энэ асуудлаар Нийслэлийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар дараах мэдээллийг өглөө. 

“Танхимд олон хүн цуглуулж явуулдаг сургалтууд хориотой. Сургалтын төвүүдэд ганцаарчилсан, хамгийн ихдээ хоёр суралцагчтайгаар сургалт явуулахыг зөвшөөрнө. Тиймээс иргэдийн түгээмэл хамрагддаг олноороо танхимд сууж хичээллэдэг хэлний, мэргэжил олгох, жолооны гэх мэт сургалтуудыг хориглосон хэвээр байгаа.

+ There are no comments

Add yours

You May Also Like: