Зургаан нам, хоёр эвсэл батламжаа гаргажээ

Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам, эвслүүдийг бүртгэсэн. УИХ-ын сонгуульд оролцохоор материалаа ирүүлснийг нягтлан шалгаад хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэн бүгдийг нь бүртгэсэн юм. Эдгээр нам, эвслүүдийг хоёр хэсэгт хуваан батламжийг нь гардуулж байна. Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нэг дор олон хүн цуглуулахыг хориглосон учраас нам, эвслүүдийн төлөөллийг тус тусад нь хүлээн авч батламжийг нь гардуулж байгаа юм.

Өчигдөр Эх орончдын нэгдсэн нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Их эв нам, Зон олны нам, Дэлхийн монголчууд нам, Ардчилсан нам, Ард түмнээ хайрлая нам, Ард түмний нам, Хөгжлийн хөтөлбөр нам болон МАХН, ИЗНН, Монголын уламжлалын нэгдсэн намын “Та бидний эвсэл”, Монгол консерватив нам, Монгол хүний төлөө намын “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвсэлд батламж гардуулсан. Харин өнөөдөр дараах нам, эвслүүд батламжаа гардана.

+ There are no comments

Add yours