Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг баталжээ

Шинэ коронавирусийн улмаас эдийн засаг хүндэрсэнтэй холбоотойгоор өргөн хэрэглээний зарим хүнсний бүтээгдэхүүнийг ирэх зургадугаар сарын 30 хүртэл гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөхөөр болсон. Татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ баталсантай холбогдуулан Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг баталжээ. Дараах нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх юм байна.

  • Хүнсний улаанбуудай,
  • Үрийн улаанбуудай,
  • Бүх төрлийн хүнсний будаа,
  • 10 төрлийн ургамлын тос,
  • Элсэн чихэр

+ There are no comments

Add yours