“Сархиа” цанын бааз ногоон байгууламжтай болно 

Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборын хамт олон “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг угтан “Сархиа” цанын баазын ойр орчимд мод тарьжээ.
Тус цогцолборынхон 2020 оны бүтээлч ажлын төлөвлөгөөнд тусгасны дагуу цанын баазын эргэн тойрны хашааг дагуулж, 1 га орчим талбайд  2050 ширхэг мод шинээр тарьсан байна. “Өвөл зуны аль ч улиралд хүүхэд багачууд агаар салхинд гарч, чөлөөт цагаа өнгөрүүлэх гол талбай болдог “Сархиа” цанын баазын ойр орчмыг тохижуулж, ногоон байгууламжтай болгох зорилт дэвшүүлсэн. Үүний хүрээнд бид эхний ээлжинд хамт олны хүчээр, дотоод нөөц боломжоо ашиглан мод суулгац тарих ажлыг зохион байгууллаа” гэж “Сархиа” цанын баазын дарга Я.Болд ярьсан юм.

+ There are no comments

Add yours