Энэ удаагийн тусгай үүргийн нислэгүүдээр ирэх иргэдийг шинээр бүртгэхгүй бөгөөд Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яамд /ЭСЯ/-аар дамжуулан Улсын онцгой комисст өнөөдрийг хүртэл ирүүлсэн нутаг буцах тухай 9412 өргөдөл, хүсэлтээс хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн өргөдөл, холбогдох нотлох материалыг хариуцаж буй ЭСЯ-даар дамжуулан хүлээн авч УОК-ын Шуурхай штаб шийдвэрлэнэ.
Зорчигчдын бүртгэлд УОК-ын зүгээс тавьж буй дараах шаардлагыг баримтална.
- Эрүүл мэндийн шалтгаантай (хүнд өвчний улмаас эмнэлгийн магадлагаагаар гадаад улсад эмчилгээнд явсан)
- Жирэмсэн
- Бага насны (14 хүртэлх настай) хүүхэдтэй гэр бүл
- Хөгжлийн бэрхшээлтэй
- Өндөр настан (60-аас дээш настай) иргэдийг нэн түрүүнд хамруулна.
Бүртгэл нь баталгаажсан талаарх мэдээллийг Элчин сайдын яамаар нь дамжуулан тухайн иргэдэд хүргэх бөгөөд Эрүүл мэндийн яамнаас тавьж буй шаардлагын дагуу нутаг буцах иргэд сүүлийн 48 цагийн дотор коронавирусийн шинжилгээ заавал хийлгэсэн байна. Дээрх шаардлагууд нь транзитаар ирэх иргэдэд ч мөн адил хамаатай болохыг анхаарна уу.
Эх сурвалж: УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ
+ There are no comments
Add yours