“Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлж, үйлдвэрийн газрыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах тухай тушаал гарсан. Үүний дагуу үйлдвэрийн газрын ажилтнуудад зориулсан ХАБЭА-н сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх бэлтгэл хангагдаж буйг “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн сургалтын мэргэжилтэн О.Баярбат ярилаа.

Цахим хичээлийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургагч багш нар болон үйлдвэрийн Олон нийттэй харилцах албаны “Эрдэнэт” телевиз хамтран зохион байгуулна. Ирэх даваа гаригт эхлэх ХАБЭА-н ISO 45000-1 2018 стандарт, Менежментийн тогтолцооны хичээлийн хөтөлбөр цахим хэлбэрт шилжиж, бэлэн болсон байна. ХАБЭА-н сургалтад хамрагдах ажилтнуудыг үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерийн баталсан сургалтын нэгдсэн хуваарийн дагуу ажлаас нь чөлөөлж, цахим хичээлд оролцох нөхцөл боломжоор хангахыг холбогдох цех нэгжийн удирдлагуудад үүрэг болгожээ.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.