Дорнод аймагт гарсан хээрийн түймэр ОХУ-ын нутаг дэвсгэр рүү оржээ

Дорнод аймгийн Баяндун сумын төвөөс баруун хойд зүгт 40 км-т Түргэн багийн “Тогоот” гэдэг газар хээрийн түймэр гарчээ. 

Уг түймэр Монгол Улсын хилийн 846-849 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутаг дэвсгэр рүү орсон тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 12:40 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0275 дугаар ангийн алба хаагчид болон Баяндун, Баян-Уул сумын иргэд хамтран хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.

 

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

+ There are no comments

Add yours