Эхний улиралд 118 авлигын хэрэг бүртгэгджээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 2020 оны эхний улиралд 142 хэрэг бүртгэгдсэний 118 (83.1%) нь авлигын гэмт хэрэг байна гэж ҮСХ-ноос мэдээллээ.

Бүртгэгдсэн 118 авлигын хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн гэмт хэргийн төрлөөр зүйлчлэхэд 92 (69.7%) нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 20 (15.2%) нь хахууль авах, 10 (7.6%) нь хахууль өгөх, 8 (6.1%) нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 1 (0.8%) хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах 1 (0.8%) нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг байна.

Улаанбаатар /МОНЦАМЭ/

+ There are no comments

Add yours