Хиагт-Алтанбулаг боомтоор хил нэвтрэхээр бүртгүүлсэн иргэдийн анхааралд

Мөрч

ОХУ-д хөл хорио тогтоосонтой холбогдуулан Москва, Санкт-Петербург хотуудаас Улаан-Үд хотод очсон иргэдийг 14 хоног тусгаарлах арга хэмжээ авч байгаатай холбогдуулан Улаан-Үд хотод суугаа Монгол Улсын Ерөнхий консулийн газраас ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын холбогдох байгууллагуудтай тохиролцсоны үндсэн дээр Москва хотоос 2020 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Улаан-Үд хотод очих иргэдийг уг тусгаарлалтад оруулахгүйгээр нэгдсэн журмаар Хиагт боомт хүргэх болсон тул иргэдийг тухайн өдөр өөр төрлийн тээврийн хэрэгсэл захиалахгүй байхыг анхааруулж байна.

Иргэдийг 2020 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Улаан-Үд хотод очиход ЕКГ-аас тусгай автобус бэлтгэсэн байх бөгөөд Хиагт боомт хүртэл үнэгүй тээвэрлэнэ. Түүнчлэн Улсын Онцгой Комиссоос Хиагт-Алтанбулаг боомтоор хил нэвтрэх иргэдийг 21 хоног тусгаарлах шийдвэр гаргасан тул нутаг буцахаар бүртгүүлсэн иргэд тусгаарлах байрны төлбөр болох 1,050,000 төгрөг /хэрэв 700,000 төгрөг төлсөн бол зөрүү болох 350,000/-ийг ОБЕГ-ын Хаан банк дахь 5084538375 тоот дансанд яаралтай тушаана уу.

Улсын Онцгой Комиссоос төлбөр төлөөгүй иргэдийг улсын хилээр нэвтрүүлэхгүй гэсэн байр суурьтай байгааг анхааруулахын зэрэгцээ Та бүхнийг хувийн аюулгүй байдлаа сайтар хангахыг зөвлөж байна.

МОНГОЛ УЛСААС ОХУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл