Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд барилгын ажиллагааны чиглэлээр хамтран ажиллажээ

“Нэг хот- нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд барилгын стандарт, норм дүрмийн талаар мэдээлэл олгох, хамтран ажиллах зорилгоор хөдөлмөрийн хяналтын чиглэлээр Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нарт “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БнБд 12-03-04,“Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам”-д тусгагдсан барилгын түр хашаа, хамгаалалтын саравч, өндөрийн хаалт хамгаалалт, гэрэлтүүлэг, барилгаас гадна орчинд нөлөөлөх нөлөөллийн талаар мэдээлэл өгч газар дээр нь зөвлөн туслаж ажиллалаа.

Хэсгийн ахлагчдад барилгын аюулгүй ажиллагааны талаархи стандарт дүрэм журмын мэдээллийг сайжруулсанаар зөрчлийг мэдээлэх, арилгах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

+ There are no comments

Add yours