Хилээр хууль бусаар алт нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ

Замын-Үүд дэх гаалийн газраар 2020 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр буюу өнөөдөр Монгол Улсын иргэн П нь өмсөж явсан хүрэмнийхээ халаасанд 1.3 кг алт нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн, хойшлуулашгүй ажиллагаа явуулж цагдаагийн байгууллагад шилжүүллээ.
Эх сурвалж: ГЕГ

+ There are no comments

Add yours