Дархан-Уул аймагт 72469 толгой төл мал бойжиж байна

Дархан-Уул аймагт 2020 оны 04 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар нийт хээлтэгчийн 43,8 хувь буюу 72371 толгой мал төллөсөн гэсэн мэдээллийг өглөө. Малын тоо толгойг авч үзвэл, ингэ 6 толгой, Гүү 678 толгой, үнээ 5249 толгой, эм хонь 39423 толгой, эм ямаа 27015 толгой тус тус төллөсөн байна.

Аймгийн хэмжээнд 72469 толгой төл мал бойжиж байна. Харин аймгийн хэмжээнд нийт малын 0,04 хувь буюу 171 толгой мал зүй бусаар хорогдоод байгаа гэлээ. Үүнд: Адуу 20 толгой, Үхэр 41 толгой, Хонь 68 толгой, ямаа 42 толгой мал хорогджээ.

+ There are no comments

Add yours