Хөнгөлөлттэй эм авч чадаагүй иргэн эмийн санчийг зоджээ

Мөрч
Сар бүрийн эхээр олгогддог ЭМД-ын сангийн хөнгөлөлттэй эмэнд иргэд оочирлож, багагүй бухимдалтай байгаа билээ. Ялангуяа коронавирусийн цар тахал дэлгэрсэн үед иргэд ийн цуглаж, жоронд бичигдсэн эмээ ч авч чадахгүй буцах нь олон. Хөнгөлөлттэй эмээ авч чадаагүй иргэн эмийн санд үймээн дэгдээсэн хэрэг гарсан байна. Тодруулбал:

Өнгөрсөн бямба гаригийн 12:00 цагийн үед нэгэн эмийн санд иргэн танхайрч, эмийн санчийг зодсон хэрэг гарсан байна. Эмийн сангийн гадаа удаан оосорлосон ч, хөнгөлөлттэй эмийг авч чадаагүй иргэн ийн уурсаж, зохисгүй үйлдэл гаргасан хэмээх мэдээлэл бүхий камерын бичлэг сошиалд тавигджээ.

https://www.facebook.com/watch/?v=536915430541639

ЭХ СУРВАЛЖ: Баянгол Дүүргийн Иргэдийн Нэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл