Дээрэмчид 200 сая төгрөгийн эд зүйл авчээ

Олны мэдэх “Сайн” ломбардыг дээрэмдсэн тухай мэдээлэл гарч байв.  Дээрэм хийсэн этгээдүүд өмнө нь хүний амь нас бүрэлгэсэн, болон дээрмийн гэмт хэргээр удаа дараа ял эдэлж байсан бөгөөд өмнө нь ч бас “Бан Бан” нэртэй ломбардыг дээрэмдэж байсан байна.

БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлалтай “Цайз” захын өмнө байх тус ломбарднаас гэмт этгээдүүд 13 сая төгрөг бэлгээр авч 200 орчим сая төгрөгийн эд зүйл дээрэмдсэн нь урьдчилсан шалгалтаар тогтоогджээ.

Дээрэм хийсэн этгээдүүд 32-35 насны залуус байсан бөгөөд гурвуул эл хэргийг өнгөрөгч сарын буюу 3 дугаар сарын 31-нд үйлдсэн байна.

Хэргийг БЗД-ийн цагдаагийн III хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

+ There are no comments

Add yours